Баянгол дүүргийн прокурорын газраас 2023 оны 10 дугаар сарын байдлаар шүүхээс торгох ялаар шийтгүүлсэн 623 хүн, 3 хуулийн этгээдийн ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.
Энэ хугацаанд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй 13 хүний ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасны дагуу хорих ялаар солиулжээ.
Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хуулийн зохицуулалттай.
0 cэтгэгдэлтэй