Энэ жил улсын хэмжээнд мод үржүүлгийн газруудын бүртгэл, тарьц, суулгацын нөөцийн хэмжээг тодорхойлох ажлыг зохион байгууллаа. Тооллогоор улсын хэмжээнд 452 мод үржүүлгийн газар үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 76 иргэн, 25 нөхөрлөл, 351 аж ахуй нэгж байгууллагууд нийт 21 овог, 52 төрөлд багтах 124 зүйлийн 62,978,816 /жаран хоёр сая есөн зуун далан найман мянга найман зуун арван зургаан/ ширхэг тарьц суулгацын нөөцийг бүрдүүлсэн. Энэ нь өмнөх жилийнхтэй харьцуулахад даруй 5 дахин үзүүлэлт болно. Үүнээс дүгнэхэд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх тарьц, суулгацын нөөцийг дотоодоосоо бүрдүүлэх бүрэн боломжтой байна.
Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 41.5 сая мод тарьж, зохих арчилгаа, хамгааллын ажлыг гүйцэтгэж, цахим хуудас, ухаалаг утасны аппликейшн шинээр хөгжүүлэн таригдсан модны тооллого, мод үржүүлгийн газруудын байршил, тарьц суулгацын нөөц, үнийн мэдээлэл, мэргэжлийн байгууллагуудын хүчин чадал, мод тарих сонирхол бүхий иргэд болон санхүүжүүлэгч байгууллагын бүртгэл, хяналт, мониторинг гэсэн үндсэн бүтэцтэй системийн хөгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэсэн.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай аймгуудын төлөөллүүдийг хамарсан баруун бүсийн зөвлөгөөнийг Баянхонгор хотод зохион байгуулсан. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын төлөөллүүдийг оруулсан зүүн бүсийн уулзалт, зөвлөгөөнийг Дорнод аймгийн Баян-уул суманд зохион байгуулан үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэн зарим шийдвэр, зөвшилд хүрээд байна. Эдгээр уулзалтуудад амлалт авсан ул уурхайн аж ахуйн нэгж байгууллагууд, аймгуудын холбогдох байгууллагуудын төлөөлөл, хувийн хэвшил зэрэг оролцогч талуудыг хамруулсан.
Ойн мэргэжлийн байгууллагуудын түвшин тогтоох үзлэг :“Ойн тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улаанбаатар хот, 10 аймагт үйл ажиллагаа явуулж буй “ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх”, “ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах”, “байгалийн дагалт баялгийг хамгаалах, ашиглах” ойн мэргэжлийн байгууллагуудад түвшин тогтоох үзлэгийг зохион байгуулууллаа. Үзлэгт үйл ажиллагаа явуулж буй 516 ойн мэргэжлийн байгууллагаас 450 буюу 87.2 хувь нь хамрагдлаа.
0 cэтгэгдэлтэй