Ойн мэргэжлийн хоёр байгууллагад тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ

newslifemn 2023-10-30

Ойн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж буй “Мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх” чиглэлийн эрх бүхий “Од тоб” ХХК, “Агро форест” ХХК-д иж бүрэн усалгааны систем бүхий 6х20 метрийн хэмжээтэй хүлэмж, гурван төрлийн өрөм бүхий бензин моторт модны нүх ухагч иж бүрэн багаж болон таван морины хүчин чадалтай хөрс сийрүүлэгч төхөөрөмжийг гардуулан өглөө.
Цаашид мэргэжлийн байгууллагуудыг дэмжиж өгснөөр ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн нөхөн сэргээлтэд шаардлагатай Монгол орны хөрсөнд ургуулсан стандартын шаардлага хангасан тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэхэд хувь нэмэр болно.
Аж ахуйн нэгж, байгууллагууд нь багаж, төхөөрөмжийн дэмжлэг авахдаа тодорхой шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан байх бөгөөд дэмжлэг авсан аж ахуйн нэгж, байгууллагууд нь тарьж ургуулсан тарьц, суулгацын нөөцөөсөө тодорхой тоогоор Ойн газраар дамжуулан ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар мод, сөөгийн тарьц, суулгац нийлүүлэх болзолтойгоор тус арга хэмжээнд хамрагдаж байна.