БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын дарга Ц.Уранчимэг: Нийт 12 аймаг, нийслэлийн санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд ангиллын зардлын 2022 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 9.5 тэрбум төгрөгийн 60 хувийг амьтан, ус, газар, ой, ургамлын хэмжээнд үлдсэн 40 хувийг хууль бусаар буюу шатахуун, томилолт, техник тоног төхөөрөмжид зарцуулсан зөрчил гарсан нь нотлогдсон.
Уг асуудалтай холбоотойгоор БОАЖЯ-наас бүх 21 аймгийн Байгал орчин аялал жуучлалын газар, аймаг нийслэлийн засаг дарга нарт зөвлөмж хүргүүлсэн байна.
Байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төсвийн зардлын мэдээллийн санг цахим болгосон. Гэвч энэ цахим мэдээллийн санд аймаг, нийслэлээс дүн мэдээг оруулахдаа Засаг даргын түвшинд хянуулаагүй, тухайн шатны иргэдийн хурлын төлөөлөгчид танилцуулаагүй, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх гүйцэтгэлийн мэдээг оруулаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд 2022 онд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг улсын хэмжээнд 239.5 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн боловч жилийн эцэст 223.8 тэрбум төгрөг буюу 93% нь төвлөрчээ.
0 cэтгэгдэлтэй