Төв аймгийн түүхт 100 жилийн ойн хүрээнд “Төв түмний аварга малчид” зөвлөгөөнийг зохион байгууллаа

newslifemn 2023-04-17

Төв аймгийн түүхт 100 жилийн ойг тохиолдуулан ХХААХҮЯ-наас зарласан малчдыг дэмжих анхдугаар аяны хүрээнд улс, аймгийн аварга малчид оролцсон “ТӨВ ТҮМНИЙ АВАРГА МАЛЧИД” зөвлөгөөнийг аймгийн зүүн бүсийн Мөнгөнморьт, Баяндэлгэр, Эрдэнэ сумдын аварга малчдыг хамруулан Эрдэнэ сумын соёлын төвд зохион байгуулж байна.

Уг уулзалт, зөвлөгөөн нь Монгол түмний бахархал болсон уламжлалт нүүдлийн мал аж аж ахуй, мал маллах ажиллагааны бичигдээгүй их арга ухаан, өнөөгийн аварга малчдын туршлагыг хойч үедээ өвлүүлэн залуу малчдыг бэлтгэх, орчин үеийн дэвшилтэт технологийг мал аж ахуйн салбарт нэвтрүүлэн, бизнес болгон хөгжүүлж, малаа эрүүл, ашигтай өсгөн үржүүлж, нүүдлийн мал аж ахуйн соёлыг дэлгэрүүлэх ач холбогдолтой юм.

Зөвөлгөөнд Эрдэнэ сумын Монгол улсын Гавьяат малчин П.Чанцалдулам, Улсын хошой аварга малчин Т.Мэндсайхан, Улсын аварга малчин М.Лхамжав, Ц.Батсүх, Х.Цэрэнчимэд, Баяндэлгэр сумын Улсын аварга малчин А.Энхнаст, Б.Энх-амгалан болон эдгээр сумдаас төрөн гарсан төв сайхан нутгийн аварга малчид оролцож байна.

“Төв түмний аварга малчин” уулзалт, зөвлөгөөнийг Эрдэнэсант суманд энэ сарын 19-нд, Лүн суманд 4-р сарын 21-нд, Алтанбулаг суманд 4-р сарын 24-нд тус тус зохион байгуулахаар төлөвлөөд байна.