Д. Мөнхбаатар: Төв аймгийн бүх сумдын Засаг даргын зөвлөл дэргэдээ эрдэмтэдийн зөвлөл байгуулан ажиллана

newslifemn 2023-01-20

Төв аймаг байгуулагдсаны 100 жилийн ой энэ жил тохионо. Ойн хүрээнд олон ажил төлөвлөгдөж хийгдэж байгаа бөгөөд өнөөдөр Төв аймгийн ЗДТГ, Эрдэмтдийн зөвлөл хамтран “Монгол төрийн голомт” эрдэм шинжилгээний хурал, Төв аймгийн эрдэмтдийн чуулганыг “Шинэ зууны хөгжлийг Шинжлэх ухаанаар түүчээлнэ” уриатай амжилттай зохион байгуулав.

Төв аймгаас шинжлэх ухааны 5 академич, 220 гаруй доктор, профессор төржээ

Өнөөдрийн байдлаар Төв аймгаараа овоглосон 5 академич, 220 гаруй доктор, профессорууд, олон арван залуу судлаачид гадаад, дотоодын эдийн засаг нийгмийн салбарт судалгаа, шинжилгээний ажил хийж, улсынхаа төдийгүй дэлхий нийтийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байгаа юм байна.

Эрдэм шинжилгээний чуулганыг нээж Төв аймгийн Засаг дарга Д. Мөнхбаатар: Түүхт 100 жилийн ойгоо угтан түүхээ сурталчлан үр хүүхдэдээ өвлүүлэн аймгийнхаа хөгжлийн бодлого төлөвлөлтөд эрдэмтдийнхээ үгийг сонсож, хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллана. Мөн бүх сумдын Засаг даргын зөвлөл дэргэдээ эрдэмтэдийн зөвлөл байгуулан ажиллахаар болж байна гэв.

May be an image of 4 people, people sitting, people standing, indoor and text

Төв аймаг аливаа бодлого шийдвэрээ гаргахдаа судалгаа шинжилгээнд үндэслэн, шинжлэх ухаанч гарц шийдлийг эрэлхийлэн ажилладаг бөгөөд Нийлүүлэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилт дэвшүүлж, Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт, соёлын болон аялал жуулчлалын стратеги төлөвлөлтүүдээ эрдэмтдийн баг судлаачидтайгаа хамтран боловсруулж амжилттай хэрэгжүүлж байгаа юм.