БОАЖЯ-наас цахилгаан автомашиныг төлбөртэй зогсоолын төлбөрөөс бүрэн чөлөөлөх байнгын шийдвэр гаргуулахаар ажиллаж байна

newslifemn 2023-03-22

БОАЖЯ-ны албан хаагчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, агаар орчны бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж цахилгаан автомашин хэрэглэхийг уриалж байна.

Ц.Мөнхбат: Цахилгаан машин эдийн засгийн болон экологийн өндөр ач холбогдолтой

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Мөнхбат: “Миний хувьд 5 жил цахилгаан автомашин унаж байна. 5 жилийн хугацаанд цахилгааны нийт төлбөр 945.000 төгрөг гарсан. Жилд 200 хүрэхгүй мянган төгрөг цахилгааны төлбөрт төлсөн гэсэн үг. Мөн 1.5 мотортой бензин автомашины жилд 3.5-4 сая төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр цахилгаан машин эдийн засгийн болон экологийн өндөр ач холбогдолтой юм” хэмээв.

БОАЖЯ-аас цахилгаан автомашины тоо хэмжээг дэлхийн чиг хандлагатай уялдуулан нэмэгдүүлэх зорилгоор дараах ажлуудыг санаачлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

May be an image of outdoors
  • БОАЖЯ-ны зогсоол цахилгаан автомашины түргэн цэнэглэгчтэй болсон байна.
  • Цахилгаан автомашиныг 2030 он хүртэл Онцгой албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх;
  • Цахилгаан автомашины түргэн цэнэглэгчийг Гааль, НӨАТ-аас чөлөөлөх;
  • Улсын хэмжээнд түргэн цэнэглэгч станцын сүлжээ байгуулах;
  • Шинээр баригдах барилга, орон сууцны авто зогсоолд зогсоолын тооноос хамааран 1-2 түргэн цэнэглэгчтэй байх шаардлагыг барилгын зураг төслийн шатанд хянаж, баталдаг байх /2024 оноос мөрдүүлж эхлэх/;
  • Цахилгаан автомашиныг төлбөртэй зогсоолын төлбөрөөс бүрэн чөлөөлөх байнгын шийдвэр гаргах;
  • Шөнийн цагт үнэ төлбөргүй цэнэглэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал юм.