Н.Баатаржав: Манай жолооч туршлагатай, онц тээвэрчин, элдэв муу зуршилгүй бид хуулийн дагуу хохиролыг барагдуулна

newslifemn 2024-01-25

“Дашваанжил газ” ХХК-ийн Ерөнхий захирал Н.Баатаржав: Ослын улмаас амиа алдсан алба хаагчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье, эрүүл мэндээрээ хохирсон иргэд хурдан эдгээрэй, биеэ сайн эмчлүүлээрэй. Манай компанийн жолооч Д.Равдан нь 62 настай, архи, тамхи хэрэглэдэггүй, онц тээвэрчин, шилдэг ажилтан байгаа юм. Гэнэтийн осол гарсанд гүнээ харамсаж байна. Хүмүүст учирсан зовлонг ашиглаж PR хийх гэж санамсаргүй мэдээлэл битгий хийгээрэй гэж хүсье. Хохирлыг хуулийн дагуу барагдуулахын төлөө ажиллана. Жолоочийн асуудлыг компанийн зүгээс бүрэн хариуцна.

Ослын улмаас амиа алдсан онцгой байдлын алба хаагчдад компанийнхаа 600 гаруй ажилчдын өмнөөс эмгэнэл илэрхийлье. Энэ бол давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөгөөр үүссэн осол байлаа. Осолд өртсөн нийт иргэдээсээ уучлалт хүсэж байна. Манай компанийн жолоочийн хувьд 1994 оноос хойш ажиллаж байгаа онц тээвэрчин. Элдэв хорт зуршилгүй, шилдэг ажилчдын нэг юм.

Бид утаагүй орчинг бүрдүүлэхэд зориулсан хийн түлш хэрэглээнд нэвтрүүлэн ажиллаж байгаа юм. Монгол Улсад хийн аж ахуйн техник ашиглах, хийн аж ахуйн дүрэм гэж байдаг. Дүрмийн дагуу аюултай ачааг тээвэрлэх дүрэм журам байдаг. Автомашины шаардлага гэж байдаг. Үүнийг авто машины баз хариуцдаг. Манайд орон нутгийн болон хот хооронд 20 гаруй тээврийн хэрэгсэл хийн газ тээвэрлэж байна. Бид дэлхий стандартад мөрдөгдөж байгаа шаардлага хангасан тээврийн хэрэгслийг худалдаж авч ашигладаг. Ямар нэг зах дээрээс дураараа авдаг тээврийн хэрэгсэл байдаггүй. Автосистер нь 2023 оны нэгдүгээр сард орж ирсэн, зөвшөөрлөө авсан.

-Газ ачиж явсан автомашин 60 тонн бус 15,4 тонн газ тээвэрлэж явсан-

“Дашваанжил” ХХК-ийн ажилтан: Монгол Улсад хийн аж ахуй, газ тээвэрлэх дүрэм байдаг. Аюултай ачааг тээвэрлэх дүрэм ч бий. Манай компанид хот хоорондын 20 гаруй газ тээвэрлэдэг автомашин бий. Манай компани шаардлага хангасан, техникийн зориулалтын газ тээвэрлэдэг автомашин ашигладаг. 2019 онд Шадар сайд аюултай ачаа тээвэр явах маршрут гаргасан. Тэр маршрутын дагуу заасан цагт шатахуунаа тээвэрлээд явж байсан. Осол өртсөн автомашиныг 2024 нэгдүгээр сард худалдаж авсан байсан.

Дөрөв дэх удаагаа л тээвэр хийж байсан. Том оврын автомашинууд хот дотор 22:00 цагаас хойш замын хөдөлгөөнд оролцож болдог. Ослын үеэр газ ачиж явсан автомашин 60 тонн бус 15,4 тонн газ тээвэрлэж явсан. Манай компани дэргэдээ газын сургалтын төвтэй. Ажилчдадаа уг сургалтад хамруулдаг. Бүх жолоочид аюултай ачаа тээвэрлэх тусгай үнэмлэхтэй. Ёмкость цоорсон байсан эсэхийг мөн шалгалтаар тогтооно. Осол гарах үеэр цоороогүй. Харин дэлбэрэлтийн үеэр ёмкость шидэгдэж цоорсон байж болзошгүй. Тиймээс мэргэжлийн байгууллагын дүгнэлтүүд гарсан хойно асуудлыг дахин ярих нь зүйтэй.

  • Угаасаа жижиг машины буруул байсан илт бичлэг дээр харагдаж байна ш дээ өөр юу яарих гээд байгаан бэ нотлох баримт нь бүүр ил тод байхад шүү тэгээд бас гал хэн гаргав гээд олон сэдэв хөндөгдөх байх цаашлаад санаатай үйлдэл гэж харагдаж байна. Хууль хяналтынхан юу хийгээд удаад байдаг байна аа