Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Вьентьян хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэд дарга Ламфой Сиахкачанх тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ажлын айлчлал хийж байна. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Вьентьян хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
