Дэлхийн хэмжээнд 3.6 тэрбум хүн шаардлага хангаагүй бие засах газартайн улмаас эрүүл мэндээрээ хохирч байна

newslifemn 2026-11-19

Дэлхий даяар жил бүрийн 11 дүгээр сарын 19-ний өдрийг “Дэлхийн 00-ийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Анх 2001 онд энэхүү өдрийг Дэлхийн ариун цэврийн байгууллагаас санаачлан гаргасан бөгөөд 2013 онд НҮБ-ын Ерөнхий Чуулганаар “Дэлхийн 00-н өдөр”-ийг НҮБ-ын албан ёсны өдөр болгон зарласан. Энэ жилийн хувьд “Ариун цэврийн байгууламж: Жендэрийн тэгш байдал” сэдвийн хүрээнд “Аюулгүй жорлон-Тэгш ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Аюулгүй, найдвартай ариун цэврийн байгууламж, гар угаах саван, цэвэр ус, сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйн шаардлагад нийцсэн орчин, үйлчилгээг хүртээмжтэй байлгах нь охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх, нийгмийн тэгш оролцоог хангах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэдэг.
Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 6 дугаар зорилтын хүрээнд “2030 он гэхэд бүх нийтээр ариун цэвэр, эрүүл ахуйн баталгаат үйлчилгээнд тэгш хамрагдах, ил задгай бие засах явдлыг зогсоох” тухай заасан байдаг.
Өдгөө дэлхийн хэмжээнд 3.6 тэрбум хүн шаардлага хангаагүй бие засах газартайн улмаас эрүүл мэндээрээ хохирч, хүрээлэн буй орчныг бохирдуулж байна.
Шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламж гол, нуур, хөрсийг хүний ялгадсаар бохирдуулж, улмаар газар доорхи гүний усыг бохирдуулж байна.
Хүн төрөлхтөн бид 2030 онд хүн бүрийг аюулгүй бие засах байгууламжаар хангах дэлхийн зорилтод хүрэхгүй төлөвтэй байна. Энэхүү зорилтод хүрэхэд бидэнд зөвхөн 4 жил үлдэж байгаа тул дэлхийн улс орнууд 4 дахин их хурдтай ажиллах хэрэгтэй байна