Дэлхий дахинд жил бүрийн 11 дүгээр сард “Диабеттай тэмцэх дэлхийн алхалт” олон улсын аяныг зохион байгуулдаг билээ. Энэхүү аяны хүрээнд идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, чихрийн шижингээс урьдчилан сэргийлэхийн ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилгоор “Диабетаас урьдчилан сэргийлэх алхам хийцгээе!” уриатай нэгдсэн алхалтыг 2026 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон Рехамед нэгдсэн эмнэлэг хамтран зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Эрүүл мэндийн газар, “Нийслэлийн хүүхдийн сэргээн засах Бяцхан тэмүүлэл” төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв Unicef club Mongolia болон бусад байгууллагууд нэгдэж, өөрсдийн орон нутаг, байгууллагын түвшинд алхалтыг зохион байгуулан, нэгдсэн уриалгаа дэвшүүлж, цахим уулзалтаар үйл ажиллагаагаа нэгтгэлээ.
Энэхүү нэгдсэн алхалт нь идэвхтэй хөдөлгөөн хийхэд заавал их зүйл, тусгай нөхцөл шаардлагагүй, харин өөртөө цаг гаргаж, өдөр тутмын амьдралдаа алхах зэрэг энгийн дадлыг хэвшүүлэхээс эхэлж болохыг харууллаа.
Диабетаас урьдчилан сэргийлэх алхам нь өдөр бүрийн энгийн сонголтоос эхэлдэг. Тиймээс өнөөдрөөс эхлэн илүү их алхаж, хөдөлгөөнтэй амьдралын хэв маягийг хамтдаа хэвшүүлье!
Эрүүл мэнддээ цаг гаргаж, алхам бүрээрээ эрүүл ирээдүйг бүтээх үйлсэд нэгдсэн нийт байгууллага, хамт олон, оролцогч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье!

0 cэтгэгдэлтэй