ТӨВ АЙМГИЙН ТАРИАЛАНЧИД 490 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, НИЙТ УРГАЦААРАА УЛСДАА ТЭРГҮҮЛЛЭЭ

newslifemn 1 цагийн өмнө

Төв аймгийн тариаланчид өнөөдөр байгаль эхийнхээ хөрсний үржил шимийг хүртэж, бүтэн жилийн нөр их хөдөлмөр зүтгэл, хөлс хүчээ шингээн байж хураан авсан арвин ургацынхаа баярыг тэмдэглэлээ.
“Алтан намар-2026” ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд аймаг, сумын удирдлагууд, ХХААХҮЯамны төлөөлөл, тариаланч, ногоочин, агрономч, механикжуулагчид, хөдөө аж ахуйн салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид оролцлоо.
2026 онд аймгийн хэмжээнд 140.042 га талбайд тариалалт хийж, 490.783 тонн ургац хураан авч, нийт ургац болон үр тариа, төмс, таримал тэжээлийн үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлж, сүүлийн 40 жилд аваагүй өндөр ургац хураан авч, газар тариалангийн салбартаа түүхэн амжилт гаргалаа.
Улсын хэмжээнд хураан авсан үр тарианы 23 хувь, төмсний 56 хуь, хүнсний ногооны 18 хувь, тосны ургамлын 15 хувь, таримал тэжээлийн 55 хувийг дангаараа үйлдвэрлэж, эх орныхоо хүнсний салбарын хөгжилд үнэт хувь нэмрээ орууллаа.
Энэ бол газар тариалангийн салбарт бие сэтгэл, оюун бодол, хүч хөдөлмөрөө зориулсан 4000 гарй тариаланч, ногоочин, агрономч, механикжуулагчдын нөр их хөдөлмөр, төрийн бодлого шийдвэрийн уялдаа холбоо, авч хэрэгжүүлж буй шат дараалсан олон ажлуудын хамтын үр дүн билээ.
“ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ”-ээр:
1. “УЛААНБУУДАЙН НИЙТ ХУРААН АВСАН УРГАЦ”-ААР: Цээл сумын “Цээлийн хур” ХХК /2026 онд 2307 га талбайд улаанбуудай тариалж, 4276 тонн ургац хураан авсан/
2. “УЛААНБУУДАЙН НЭГЖИЙН УРГАЦ”-ААР: Эрдэнэсант сумын “Буянт төв” ХХК /2026 онд 1069 га талбайд улаанбуудай тариалж, 4276 тонн ургац /нэгжээс 40 цн/ хураан авсан/
3. “УЛААНБУУДАЙН НИЙТ УРГАЦ” –ААР: Заамар сумын “Тосон овоот хайрхан” ХХК /2026 онд 2000 га талбайд улаанбуудай тариалж 4600 тонн ургац хураан авсан/
4. “УЛААНБУУДАЙН НЭГЖИЙН УРГАЦ”-ААР: Сүмбэр сумын “Дийлэгч тэнгэр” ХХК /2026 онд 407 га талбайд улаанбуудайн үр үржүүлэг хийн 1000 тонн ургац хураан авсан/
5. “ТӨМСНИЙ НИЙТ УРГАЦ”-ААР: Жаргалант сумын “Жаргалант шим газар” ХХК /2026 онд 200 га талбайд төмс тариалж 3000 тонн ургац хураан авсан/
6. “ТӨМСНИЙ НЭГЖИЙН УРГАЦ”-ААР: Батсүмбэр сумын “Агро-Альфа” ХХК /2026 онд 35 га талбайд төмс тариалж, 980 тонн ургац, нэгж талбайгаас 280 цн ургац хураан авсан/
7. “ХҮНСНИЙ НОГООНЫ НИЙТ УРГАЦ”-ААР: Цээл сумын “Жаврай үр” ХХК /2026 онд 167 га талбайд хүнсний ногоо тариалж, 3925 тонн ургац хураан авсан/
8. “ТАРИМАЛ ТЭЖЭЭЛИЙН НИЙТ УРГАЦ”-ААР: Аргалант сумын “Хосбэрс” ХХК /2026 онд 370 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 4500 тонн ургац хураан авсан/ тус тус шалгарлаа.
“ШИЛДЭГ ТАРИАЛАНЧ ИРГЭН”-ээр:
1. “УЛААНБУУДАЙН НЭГЖИЙН УРГАЦ”-ААР: Баянцогт сумын тариаланч Ц.Жигмэддорж /2026 онд 100 га талбайд улаанбуудай тариалж, 270 тонн ургац, нэг га талбайгаас 27 цн ургац хураан авсан/
2. “ТӨМСНИЙ НИЙТ УРГАЦ”-ААР: Жаргалант сумын тариаланч З.Сайнхүү /2026 онд 60 га талбайд төмс тариалж, 1440 тонн ургац хураан авсан/
3. “ТӨМСНИЙ НЭГЖИЙН УРГАЦ”-ААР: Батсүмбэр сумын тариаланч Д.Баасансүрэн /2026 онд 8 га талбайд төмс тариалж, 232 тонн ургац, нэгж талбайгаас 290 цн ургац хураан авсан/
4. “ХҮНСНИЙ НОГООНЫ НИЙТ УРГАЦ”-ААР: Борнуур сумын тариаланч Б.Алдархишиг /2026 онд 15 га талбайд хүнсний ногоо тариалж, 216 тонн ургац хураан авсан/
5. “ХҮНСНИЙ НОГООНЫ НЭГЖИЙН УРГАЦ”-ААР: Борнуур сумын тариаланч Ч.Цогтбаяр /2026 онд 11.5 га талбайд хүнсний ногоо тариалж, 465 тонн ургац, нэгж талбайгаас 405.7 цн ургац хураан авсан/
6. “ТАРИМАЛ ТЭЖЭЭЛИЙН НИЙТ УРГАЦ”-ААР: Баянчандмань сумын тариаланч /2026 онд 6 га талбайд үр тариал тариалж, 80 тонн ургац, нэгжээс 133.4 цн ургац хураан авсан/
7. “ТАРИМАЛ ТЭЖЭЭЛИЙН НЭГЖИЙН УРГАЦ”-ААР: Баянхангай сумын тариаланч н.Энхболд /2026 онд 30 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 326 тонн ургац, нэгжээс 106.7 цн ургац хураан авсан/
“ШИЛДЭГ СУМ”-ААР:
1. “ҮР ТАРИАНЫ НИЙТ УРГАЦ”-ААР: Эрдэнэсант сум /2026 онд 13154 га талбайд улаанбуудай тариалж, 24052 тонн ургац хураан авсан/
2. “УЛААНБУУДАЙН НЭГЖИЙН УРГАЦ”-ААР: Баянцогт сум /2026 онд 7284 га талбайд улаанбуудайн тариалж, 19003 тонн ургац, 1 га талбайгаас 26 цн ургац хураан авсан/
3. “ТӨМСНИЙ НИЙТ УРГАЦ”-ААР: Жаргалант сум /2026 онд 4604 га талбайд төмс тариалж, 66916 тонн ургац хураан авсан/
4. “ХҮНСНИЙ НОГООНЫ НИЙТ УРГАЦ”-ААР: Борнуур сум /2026 онд 402 га талбайд хүнсний ногоо тариалж, 8199.5 тонн ургац хураан авсан/
5. “ХҮНСНИЙ НОГООНЫ НЭГЖИЙН УРГАЦ”-ААР: Угтаалцайдам сум /2026 онд 357.5 га талбайд хүнсний ногоо тариалж, 8171 тонн ургац, 1 га талбайгаас 228.5 цн ургац хураан авсан/
6. “ТАРИМАЛ ТЭЖЭЭЛИЙН НИЙТ УРГАЦ”-ААР: Цээл сум /2026 онд 6529 га талбайд таримал тэжээл тарьж 46324 тонн ургац хураан авсан/
7. “ТАРИМАЛ ТЭЖЭЭЛИЙН НЭГЖИЙН УРГАЦ”-ААР: Батсүмбэр сум /2026 онд 2968.2 га талбайд таримал тэжээл тарьж, 22508.9 тонн ургац, нэгжээс 75.8 цн ургац хураан авсан/ тус тус шалгарлаа.
“Алтан намар-2026” ургацын баярын “ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ СУМ”-ААР: Батсүмбэр сумын тариаланч хамт олон шалгарч, шагналаа гардан авлаа.