Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Мөнхчулуун Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Alcotest-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч багаж 1 ширхэг, зорчих эрхийг хязгаарлах РТ880 загварын 10 ширхэг цахим бугуйвчийг хүлээлгэн өглөө.
Энэхүү тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгснөөр Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдэд шүүхээс тогтоосон үүргийн биелэлтийг хангах, хяналтыг хэрэгжүүлэх, шалган баримтжуулах чухал ач холбогдолтой.
Мөн зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн этгээд болон хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээдүүдэд ашиглах цахим бугуйвчийг аймгийн хэмжээнд ял эдэлж байгаа ялтанд техникийн хяналтыг 24 цагийн хугацаанд тасралтгүй бүрэн тавихаас гадна дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгмээс тусгаарлахгүйгээр ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, гэр бүл үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх боломж бүрдэж байгаа юм.

0 cэтгэгдэлтэй