Дундговь аймгийн ГХУСАЗСЗ-өөс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт автомашин өглөө

newslifemn 2026-06-2

Дундговь аймгийн ГХУСАЗСЗ-ийн санхүүжилтээр аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн албан хэрэгцээнд автомашин шийдвэрлэлээ.
Тус автомашиныг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Мөнхчулуун, Цагдаагийн газрын дарга, хурандаа М.Чинбат, Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Ө.Лхагвабаяр нарт гардуулан өглөө.
Автомашин нийлүүлэгчийг сонгох тендерт “Эм Жи Эм Глобал моторс ХХК” шалгаран Цагдаагийн байгууллагад ашиглагдах стандартын шаардлага хангасан тусгай дуут болон гэрлэн дохио мөн таних бичиглэл, таних тэмдэгтэй автомашиныг нийлүүллээ