“Хүүхэд хамгааллын тогтолцоонд тулгамдаж буй асуудал – Дундговь аймаг” хэлэлцүүлгийг зохион байгуулна

newslifemn 2026-06-9

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга болон Дундговь аймгийн Засаг даргын хамтарсан удирдамжийн хүрээнд “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээг  зохион байгуулж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна.
Арга хэмжээний хүрээнд Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ш.Энхсүх, Засаг даргын тамгын газрын дарга Б.Лхагвабаатар, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Өлзийжаргал нартай уулзалт хийлээ. Мөн төрийн байгууллагын 42 удирдах албан тушаалтанд хүний эрхийн сургалт зохион байгуулав.
Мөн энэ хүрээнд сонгогдсон байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, хяналт шалгалт хийж байгаа бөгөөд иргэдээс өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч байгаа юм.
Нээлттэй өдрийн хүрээнд иргэд болон ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад хүний эрхийн болон хууль, эрх зүйн чиглэлээр сургалт, зөвлөгөө өгч, тулгамдсан асуудлыг сонсох, шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна.
Түүнчлэн “Хүүхэд хамгааллын тогтолцоонд тулгамдаж буй асуудал – Дундговь аймаг” хэлэлцүүлгийг холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй хамтран зохион байгуулна.