Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөн атлетикийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр амжилттай явагдаж өндөрлөлөө.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Төв аймгийн Засаг даргын зөвлөх Д.Отгонбаяр, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Биеийн тамир, спортын газрын удирдлагууд оролцож, тамирчдад амжилт хүсэж, үг хэлэв.
Тус тэмцээнд таван сумын 30 гаруй тамирчин спортын дөрвөн төрөлд хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээний зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн биеийн тамир, спортоор тогтмол хичээллэх идэвхийг нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэж байгаагаараа онцлогтой.
Т-46 /Гар тайралттай/
1-р байрт Д.Энхболд /Борнуур сум/
2-р байрт Л.Ууган-Эрдэнэ /Эрдэнэ сум/
F-57 /1 хөлийн тайралттай/
1-р байрт н.Давхарбаяр /Борнуур сум/
2-р байрт Н.Болдбаатар /Эрдэнэсант сум/
3-р байрт Б.Бат-Эрдэнэ /Эрдэнэ сум/
F-31, F-32 /Саваа мод/
Эрэгтэйчүүдийн ангилалд:
1-р байрт А.Дамдинпүрэв /Сэргэлэн сум/
2-р байрт С.Мөнх-Эрдэнэ /Эрдэнэсант сум/
Эмэгтэйчүүдийн ангилалд:
1-р байрт Т.Нарантуул /Эрдэнэсант сум/
Хөнгөн хэлбэрийн саажилттай F-37/ Бөөрөнцөг
Эрэгтэйчүүдийн ангилалд:
1-р байрт З.Энхтулга /Зуунмод сум/
2-р байрт Д.Нямбаяр /Борнуур сум/
3-р байрт А.Молом
Эмэгтэйчүүдийн ангилалд:
1-р байрт Б.Сэлэнгэ /Борнуур сум/
2-р байрт Д.Оюунгэрэл /Зуунмод сум/
Хөнгөн хэлбэрийн саажилттай F-37 /Зээрэнцэг/
Эрэгтэйчүүдийн ангилалд:
1-р байрт Д.Нямбаяр /Борнуур сум/
2-р байрт З.Энхтулга /Зуунмод сум/
3-р байрт Ч.Чимэг-Очир /Эрдэнэ сум/
Эмэгтэйчүүдийн ангилалд:
1-р байрт Б.Сэлэнгэ /Борнуур сум/
2-р байрт Д.Оюунгэрэл /Зуунмод сум/
Өсвөр үеийн хөнгөн хэлбэрийн саажилттай F-37 /200 метр/
1-р байрт Л.Ууган-Эрдэнэ /Эрдэнэ сум/
2-р байрт Б.Гандөлгөөн /Борнуур сум/
Өсвөр үеийн хөнгөн хэлбэрийн саажилттай F-37 /400 метр/
1-р байрыг Д.Батдорж /Эрдэнэ сум/
2-р байрыг Д.Эрдэнэцэцэг /Эрдэнэсант сум/ нар тус тус эзэллээ.
Багийн дүнгээр:
1-р байрт Д.Нямбаяр ахлагчтай Борнуур сум
2-р байрт Д.Батдорж ахлагчтай Эрдэнэ сум
3-р байрт Д.Эрдэнэцэцэг ахлагчтай Эрдэнэсант сумын баг тус тус шалгарлаа.
Тэмцээнийг ивээн тэтгэж, хамтран ажилласан “Дэлхийн зөн” ОУБ, “Шантрашгүй” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны хамт олонд талархал илэрхийлье.

3 cэтгэгдэлтэй
Finding a platform where you can jump straight into your favorite games without any confusing registration steps is rare these days. This site makes it incredibly simple to start playing right away and the game library keeps getting updated with fresh titles. My winnings have been processed quickly and I never dealt with any unnecessary delays. It is honestly the most stress free experience I have had. Play now at 999gamelogin
Downloading the app took just a minute and it runs perfectly on my phone. I really like the community events and how quickly they handle player inquiries. Start your fun with bingopattigamedownload and enjoy the ride. bingopattigamedownload
The interface feels clean and I never had any lag during my live dealer sessions. Payment options work perfectly for my region and bonuses are straightforward. Give 4rabetcasinoindia a spin if you are looking for a trustworthy platform. 4rabetcasinoindia