Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга О.Эрдэнэ-Өрнөхийн санаачлагаар “Гамшигт тэсвэртэй орон нутаг – Аюулгүй амьдрах ухаан” сургалт, арга хэмжээг аймгийн бүх сумдыг хамруулан зохион байгуулахаар эхлүүлээд байна.
Сургалтыг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Гамшгаас хамгаалах сургалтын төв 116 дугаар ангийн захирагч, Бригадын генерал Б.Ууганбаяр удирдан зохион байгуулах юм.
Тус сургалт нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2024-2028 онд хэрэгжүүлэх “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Гамшигт тэсвэртэй орон нутаг” нөлөөллийн арга хэмжээний нэг хэсэг бөгөөд өнөөдөр Даланзадгад суманд “Хүмүүжил ба эх орон” сэдэвт лекцийг ЕБС-ийн сурагчид болон төрийн албан хаагчдад хүргэж, гамшгаас хамгаалах анхан шатны мэдлэг олгох сургалтыг онол, практик хослуулсан хэлбэрээр зохион байгуулагдаж байна.

0 cэтгэгдэлтэй