Өвөлжилт хүндэрсэн сумдад чадвар сайтай автомашин өглөө

newslifemn 2026-01-14

МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал болон аймгийн удирдлагууд өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор  Баянжаргалан, Угтаалцайдам сумдад туулах чадвар сайтай автомашин гардууллаа.

Энэхүү арга хэмжээний хүрээнд аймгийн алслагдсан сум, багийн иргэдэд төрийн үйлчилгээг тасралтгүй, түргэн шуурхай хүргэх нөхцөл бүрдэж байгаа бөгөөд автогрейдер болон бусад механизмын шинэчлэл нь зам засвар, тээвэрлэлтэд ихээхэн дэмжлэг үзүүлэх юм.

Автомашин, техник хэрэгслийн шинэчлэл нь орон нутгийн хөгжил, иргэдийн амар амгалан амьдрах орчинд чухал хувь нэмэр оруулж байна гэж Төв аймгийн удирдлагууд онцоллоо.