Дундговь аймгийн ИТХ, аймаг дахь Төрийн аудитын газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

newslifemn 11 цагийн өмнө

Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дундговь аймаг дахь Төрийн аудитын газар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун, Дундговь аймаг дахь Төрийн Аудитын газрын дарга Р.Мөнхтогтох нар гарын үсэг зурсан юм.
Санамж бичгийн хүрээнд:
– Аймгийн төсвийг батлах, түүний гүйцэтгэлд хяналт тавьж, аудитын дүгнэлт зөвлөмжийг ИТХ-ын хуралдаан, зөвлөл, хороодын хурлаар хэлэлцүүлэх, хэрэгжилтийг хангуулахад хамтран ажиллах
– Санхүүгийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургалт хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулах
– Иргэдэд аудитын дүнг нээлттэй ил тод хүргэх, төсвийн байгууллагуудад төрийн бус байгууллага, иргэдийн хяналтыг хэрэгжүүлэх ажлыг хамтран зохион байгуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахаар тусгалаа.