Юанийн гадаад төлбөр тооцооны үйлчилгээг албан ёсоор эрхэлдэг “Сайн Трансфер” ББСБ системийн шинэчлэл хийлээ. Үүний үр дүнд өмнө нь бүтэн өдрөөс дээш хугацаа шаардагддаг байсан юанийн гүйлгээ 2-3 цагийн дотор хүлээн авагчийн дансанд шилждэг болов. Мөн шинэчлэлийн хүрээнд тус компани гүйлгээний төгрөгийн шимтгэлийг 0 төгрөг болгож, харилцагч бүрт тохирсон боломжит ханш санал болгож эхэлсэн нь бизнес эрхлэгчдэд бодит хэмнэлт авчирч байна.
БНХАУ-ын хил гаалийн дүрэм журам, шаардлагын дагуу тус улсын хүлээн авагч компанийн дансанд гүйлгээ хийхдээ төлөгч байгууллагын нэр зөв, албан ёсны байх нь хамгийн чухал. Энэ бол импортын татвар, гаалийн бүрдүүлэлтийн баримт хүчинтэй гарах үндсэн нөхцөл юм.
“Сайн Трансфер” уг асуудлыг шийдвэрлэхийн тулд БНХАУ-ын албан ёсны төлбөрийн системтэй шууд хамтран ажиллаж, Монгол компаниас илгээсэн гүйлгээ хүлээн авагчийн дансанд зөвхөн тухайн монгол байгууллагын нэрээр, бүрэн хүчин төгөлдөр тусах боломжийг бүрдүүлжээ. Ингэснээр хил, гаалийн санхүүгийн баримт, гаалийн нотолгоо шинэ түвшинд хүрч, сайжирсан байна.
Өмнө нь Монгол–Хятад банк хоорондын юанийн шилжүүлэг хийх үед:
Гүйлгээ саатах, нэмэлт асуулга шаардагдах, буцаагдах магадлалтай, буцаагдсан гүйлгээ Монголд хэзээ орох нь тодорхойгүй, мөнгөн урсгал тасалдаж ачаа саатах эрсдэл өндөр байсан.
“Сайн Трансфер” БНХАУ-ын албан ёсны төлбөрийн системтэй хамтран эдгээр эрсдэлийг бодитоор шийдвэрлэж, Монголын нөхцөлд тохирсон, бизнесийн тасралтгүй ажиллагааг хангах шинэ үйлчилгээний стандарт нэвтрүүлээд байна.
Өнөөдөр “Сайн Трансфер” нь:
БНХАУ-ын компанийн данс руу юанийн шилжүүлэг
Хувь хүний данс руу юанийн шилжүүлэг
Alipay шилжүүлэг, цэнэглэлт
Байгууллагуудад зориулсан уян хатан ханшийн нөхцөл
Ил тод шимтгэл, мэргэжлийн зөвлөгөө
зэргийг албан ёсны эрхийн хүрээнд үзүүлж байна.
Тус компанийн гол зорилго нь гүйлгээний хурд, боломжит ханш, аюулгүй ажиллагаа, баримтын хүчин төгөлдөр байдлыг нэг дор шийдсэн цогц шийдлийг харилцагчдад хүргэх юм.
???? 8090–8090, 7718–8090
???? www.sainbbsb.mn

0 cэтгэгдэлтэй