ЭЗБХ: Төрийн өмчийн компаниуд үнэ хөөрөгдүүлж 16-20 их наяд төгрөгийн зарлагыг үүсгэсэн байна

newslifemn 5 цагийн өмнө

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2025.10.21/-ийн хамтарсан хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Хуралдаанаар гишүүд төрийн өмчийн компаниуд үнэ хөөрөгдүүлж 16-20 их наяд төгрөгийн зарлагыг үүсгэн мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлээд байна. Арилжааны банкууд зээл өгч мөнгөний нийлүүлэлт өсөөд байгаа юм биш. Уул уурхайн компаниудаас ямар орлого олохоор тооцоолсон зэргийг асууж, санал хэллээ.
Ирэх онд ААН-ын орлогын албан татварыг уул уурхайн салбарын компаниудаас 3.2 их наяд, уул уурхайн бус компаниудаас 3.3 их наяд төгрөг нийт 5.5 их наяд төгрөгийн орлого олно гэж тооцоолсон байна.
Сангийн яам “Төсвийн төсөөллийн орлогыг 490 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор урсгал зардал өснө. Ингэснээр ирэх оны инфляцийн түвшин 7-7.5 болж өөрчлөгдөхөөр харагдаж байгаа. Орлого зарлага нэмэгдэнэ гэсэн үг. Хуулиар орлого нэмж болно, харин зарлагыг нэмж болохгүй гэж заасан. Энэ утгаараа төсвийн хүрээний мэдэгдлийн шаардлагад нийцэхгүй эрсдэл үүснэ” гэлээ.