Ажлын үр дүнгээрээ тэргүүлсэн зарим багшийг 30 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа

newslifemn 2025-10-10

2025 онд “Боловсролын байгууллагын багш, сурагч, хамт олныг шагнаж урамшуулах журам”-ыг шинэчлэн баталсан. Журмын хүрээнд Төв аймгийн удирдлагууд багш нарын нийгмийн баталгааг хангах зорилгоор тухайн байгууллагадаа 5-аас дээш жил тогтвортой ажиллаж, сүүлийн 3 жил дараалан гүйцэтгэлийн үнэлгээ болон заасан хичээлийн сургалтын чанараар тэргүүлсэн зарим багш нарыг ипотекийн зээлийн урьдчилгаа болох 30.0 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.

Төв аймгийн Сэргэлэн сумын Алтантүлхүүр цэцэрлэгийн бүлгийн багш Ч.Мөнхням, Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн химийн багш Ө.Ганчимэг, Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Ү.Билэгцэцэг, Заамар сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн МХБУЗ-ын багш Б.Батцэцэг нарыг  30.0 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан байна.

Мөн Монголын багш нарын 59, дэлхийн багш нарын 31 дэх баярын өдрийг тохиолдуулан салбартаа олон жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж байгаа багш, ажилтнуудыг Төрийн дээд одон, медаль, салбарын болон аймгийн шагналаар шагнаж урамшууллаа.