Монгол Улсын эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалтын таатай орчин, бизнесийн хамтын ажиллагааны боломжуудын талаар танилцуулав

newslifemn 2025-07-30

Шадар сайд Т.Доржхандын Япон Улсад хийж буй ажлын айлчлал амжилттай үргэлжилж байна.
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Япон Улсад хийж буй ажлын айлчлалын хүрээнд 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Токио хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны байранд “Монгол Улсын эдийн засгийн семинар”-ыг амжилттай зохион байгуулав.
Семинарын ажиллагаанд Япон Улсын төр, засгийн байгууллагууд, олон улсын болон хоёр талын хамтын ажиллагааны байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл, хөрөнгө оруулагчид өргөн бүрэлдэхүүнээр оролцсон бөгөөд хоёр улсын худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, ногоон хөгжлийн хамтын ажиллагааны талаар санал солилцсон үр дүнтэй арга хэмжээ боллоо.
Шадар сайд Т.Доржханд семинарын нээлтийн үеэр Монгол Улсын эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалтын таатай орчин, бизнесийн хамтын ажиллагааны боломжуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, оролцогчдын сонирхсон асуултад тодорхой, баримттай хариулт өглөө.