
Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс Баянгол дүүргийн Шүүх шинжилгээний хэлтэст гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай, бодитой хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй шүүх шинжилгээний үйл ажиллагааг дэмжих зорилготой багаж, төхөөрөмжийг шийдвэрлэн хүлээлгэн өглөө.
Үүнд,
– Хэргийн газрын үзлэгийн иж бүрэн цүнх 2 ширхэг
– ДНХ дээж авах иж бүрэн цүнх 2 ширхэг
– Хөлийн мөр бэхжүүлэх иж бүрэн цүнх 2 ширхэг
– Хэргийн газрын неон гэрэл 1 ширхэг орж байгаа юм.
Эдгээр тоног төхөөрөмж нь шинжилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, алба хаагчдын ажиллах орчныг сайжруулах, хэрэг илрүүлэлтийг хурдасгах, шинжээчийн ажлыг хөнгөвчлөх, гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлого, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.
Цаашид Баянгол дүүрэг нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа, дэмжлэгийн хүрээг улам өргөжүүлэн ажиллах болно.
0 cэтгэгдэлтэй