
Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас санаачилж буй “Иргэдээ сонсъё 2025” арга хэмжээ 15 дахь сумандаа буюу Төв аймгийн Өндөрширээт суманд үргэлжилж байна.
Арга хэмжээний хүрээнд сумын ИТХ-ын Төлөөлөгчид болон сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гишүүдэд чадавхжуулах сургалт зохион байгуулж байна.
Сургалтыг нээж Төв аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд хэлсэн үгэндээ: Орон нутгийнхаа иргэдийн итгэлийг хүлээж Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч бүр сумынхаа эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлогыг тодорхойлох, түүний хэрэгжилтийг хянах, иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулахад онцгой анхаарч, үүрэг оролцоотой байхыг санууллаа.
0 cэтгэгдэлтэй