
Төв аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Өндөрширээт сумын төсөвт байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.
Сумын Ерөнхий боловсролын 12 жилийн дунд сургуульд энэ хичээлийн жилд 257 сурагч сурч, 38 багш ажилчидтай үйл ажиллагаа явуулж байна.
Тус сургууль нь төрийн өмчит 30 сургуулиас 13-т буюу тогтмол ахиц гарж байгаа сургуулиудын нэг юм. Ахицтай яваа шалтгааныг хичээл нэг ээлжээр хичээллэж, секц дугуйлан, давтлага ихэссэнээр сурагчдын бичгийн чадвар илт сайжирч, ахиц гарч эхэлснийг багш нар онцоллоо.
Сургуулийн дотуур байр нь 2019 онд 1.163 тэрбум төгрөгөөр 100 хүүхэдтэй багтаамжтайгаар шинээр баригджээ.
Сургуулийн өмнөх боловсролд 91 хүүхэд хамрагдсан байна. Цэцрлэгийн барилга 2008 оноос хойш их засвар ороогүй нь барилгын чанарын асуудал тулгамдсан байна.
Эрүүл мэндийн төв 2021 онд 10 хүний ортой ашиглалтад орсон. Одоогоор нийт 22 ажиллагчидтай буюу лаборантын орон тоо дутууг үйл ажиллагаа явуулж байна. Хуучин эмнэлгийн барилгыг халдварт өвчний үед тусгаарлах байр болгон ашиглаж байгаад одоогоор ажилчдын байрны зориулалтаар ашиглаж байна. 6 настай хүүхдүүдийн гэрээт шүдний эмч авчран 100 хувь эрүүлжүүлсэн байна.
0 cэтгэгдэлтэй