Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог энэ сарын 9-нд зарлана

newslifemn 8 цагийн өмнө

Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 18-19-нд авсан. Энэ шалгалтын дүн оноог 2025 оны тавдугаар сарын 9-ний өдөр зарлах юм байна.

Энэ удаагийн Монгол хэл, бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байдаг.

Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсжээ.

Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулсан юм.