“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашиг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ

newslifemn 11 цагийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 2024 оны хоёрдугаар ээлжний ногдол ашгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 2024 оны ногдол ашгийг гурав хуваан иргэдэд олгохоор шийдвэрлэсэн. Эхний хэсгийг өнгөрсөн арванхоёрдугаар сард олгосон бол цагаан сараас өмнө хоёр дахь ээлжийн хувьцааны мөнгийг олгох бол гуравдугаар ээлжийг ирэх дөрөвдүгээр сард хуваарилахаар болсон билээ.