“Хүүхэд эрдэнэ” төсөл, зурган сэтгэл заслын хөтөлбөр амжилттай хэрэгжиж, үр дүн, үйл ажиллагааны тайлангаа дүгнэв

newslifemn 2024-12-19

Төв аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, “Гэрэлт ирээдүй” сэтгэл судлалын хүрээлэн Art therapy Zuunmod хамтран “Залуучуудын манлайлал, гэр бүлийн хөгжлийг дэмжих” урианы жилийн хүрээнд хүүхэд, залуус, гэр бүлийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, бүлгийн уур амьсгал, хосын харилцааг сайжруулах, стресс тайлах, тайвшрах, сэтгэл зүйн зөвлөгөө бүхий “Хүүхэд Эрдэнэ” төслийг хэрэгжүүлсэн билээ.
Тэгвэл энэхүү төслийн үр дүнг хэлэлцэж, үйл ажиллагааны тайланг дүгнэлээ. Canvas art, Коллаж терапи, Сараачмал, Хөдөлгөөнт байшин, мод, хүн гэсэн төрлөөр зохион байгуулсан зурган сэтгэл заслын хөтөлбөрт 250 хүн хамрагдаж Canvas бэлдэц дээр өөрийн хүссэн зургийг зурж, тухайн зургандаа дүн шинжилгээ хийлгэн ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдсан ба хамгийн чухал нь мэргэжлийн сэтгэл зүйчид ажилласанаараа онцлог байв.
Оролцогчдын зүгээс энэхүү хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлж, илүү олон хүүхэд багачууд, иргэд, гэр бүлийг хамруулахыг хүсэж байгаагаа энэ үеэр хэлж байсан юм.