Г.Ёндон: Төрийн худалдан авалт, төрд танил талаараа бараа, материал “шахдаг” байдал алга болно

newslifemn 2024-12-15

Эрдэнэт үйлдвэрийг дагасан тендэрийн хулгай, шахаа гэсэн янз бүрийн хэл ам гардаг. Тэгвэл энэ бүхнээс ангид байж, цэг тавихаар болжээ. Учир нь Эрдэнэт үйлдвэрийн инженерүүд тендерийн үнэлгээг хиймэл оюун ухаанаар хийж болох системийг нэвтрүүлжээ. Тус үйлдвэр нь уг системийг өнгөрсөн жилүүдэд үйл ажиллагаандаа туршиж байсан бөгөөд энэ жилээс албан ёсоор нэвтрүүлсэн байна.
Тус үйлдвэр нь жилдээ 1500-2000 төрийн худалдан авалтыг зохион байгуулдаг. Тэгвэл эл төрийн худалдан авалтыг хиймэл оюун ухааныг ашиглан хийснээр шалгаруулалтын цаг хугацааг хэмнэхээс гадна, тендерийг ил тод, шударга, ашиг сонирхлын зөрчилгүй явуулах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.  Өөрөөр хэлбэл, худалдан авах ажиллагаа хүнээс хамааралгүй болж байгаа юм.
 Энэ талаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Г.Ёндон: 2024 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн хиймэл оюун ухаанаар тендерээ шалгаруулж, паралеллаар үнэлүүлж эхэлсэн. Ингэснээр төрийн худалдан авалт, төрд танил талаараа бараа, материал “шахдаг” байдал алга болж, бүх худалдан авалт, үйл ажиллагаа олон нийтэд илүү их нээлттэй болох том ажил болно гэв.