Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр, маргааш нутгийн өмнөд хэсгээр, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулав.
Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгорын нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, хаагдаж болзошгүй байна.
Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -17…-22 градус, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -7…-12 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -12…-17 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -12…-14 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -15…-17 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -14…-16 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатарт: -14 градус хүйтэн, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна₮::
0 cэтгэгдэлтэй