Скай Резорт цанын баазын талбайд байрлаж буй “The Mazaalai International Ice and Snow Festival” өнөөдөр нээлтээ хийлээ.
“Мазаалай” олон Улсын мөсний баярын нээлтийн арга хэмжээний онцлох үйл явдал нь Монгол Улс Гиннесийн дээд амжилтыг тогтоох байв. Өөрөөр хэлбэл 12 метр өргөнтэй, 18 метр урттай мөсөн гулгуураар 1 цагийн дотор 408 хүн гулгаснаар Гиннесийн дээд амжилтыг тогтоож, Монгол орны өвлийн аялал жуулчлал дэлхийн газрын зурагт тэмдэглэгдлээ.
Уг арга хэмжээг Гиннесийн албан ёсны шүүгч Айрис Хоу, Соёлын яамны Лондон дахь Гиннес хариуцсан зөвлөх Элизабет Фокс шүүсэн юм.
“Мазаалай мөсөн хотхон”-д өнгөрсөн онд бүртгэгдсэн 52 мазаалайн мөсөн баримал, 50 метр урт гулсуур, мөн 12 метр өргөн, 22 метр урттай, нэг цагт хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуур, 56.4 метр урт цас мөсөн баримал зэрэг олон бүтээл байрлуулжээ. Мөсөн хотхонд 400-500 хүн хүлээн авах хүчин чадалтай, 4000 ам метр талбайг хамарсан онцлогтой.
1 сэтгэгдэлтэй
Uls oron chini mohoj bhd iim aar saar balai ym hiij bh ch gjdee hend heregtei ym naadah chini