БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн санаачилгаар 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулсан “Бид байгаль хамгаалагчид” үндэсний анхдугаар чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнэх, цаашдын хөгжлийн зорилтыг тодорхойлохоор Монгол Улсын өргөн уудам нутагт үүрэг гүйцэтгэж буй 1000 орчим байгаль хамгаалагчийн төлөөлөл Төрийн ордондоо хоёр дах удаагаа чуулж байна.
Энэ удаагийн чуулган “Бид эх дэлхийн байгаль хамгаалагч” уриатай 21 аймаг, нийслэлийн 500 орчим байгаль хамгаалагчдыг нэгтгэн ололт амжилтаа хэлэлцэн, салбарын бодлого, хөгжлийг тодорхойлж байгаагаараа онцлогтой. 2022-2023 онд Байгаль орчин, аялал жуулчлалын салбар тэр дундаа байгаль хамгаалагчдын нийгмийн байдал, техник хэрэглэл, хангамж сайжирч олон нийт байгаль олон нийтэд тэдний ажлын онцлогийг илүү таниулсан давуу талтай.
Байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг баталж, цалин, урамшуулалд онцгойлон анхаарч. Төрийн захиргааны ангилал, зэрэглэлийг 15 байсныг 10 болгож өөрчилснөөр байгаль хамгаалагч “Туслах түшмэл”-ийн ангиллаас “Дэс түшмэл” ангилалд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор үндсэн цалингийн хэмжээ 250 орчим мянган төгрөгөөр нэмэгджээ.
БОАЖЯ-ны Сайд Б.Бат-эрдэнэ: Зарим бүс нутгийг аялал жуулчлалын чиглэлээр
бүсчлэн хөгжүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөж байна
БОАЖЯ-ны Сайд Б.Бат-эрдэнэ: Улсын хэмжээнд тусгай хамгаалалттай газрын 34 хамгаалалтын захиргаадад 826 албан хаагч ажиллаж байна. Эх орныхоо онгон дагшин байгалийг хамгаалан үр хойчдоо өвлүүлэн үлдээх хүрээнд хамгаалалтад авах газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментийг сайжруулах, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, зарим бүс нутгийг аялал жуулчлалын чиглэлээр бүсчлэн хөгжүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөж байна. Түүнчлэн байгаль хамгаалагчдын дундаж цалинг 3.5 саяд хүргэх зорилт тавин ажиллаж байна гэсэн юм.
Улсын хэмжээнд ажиллаж байгаа 1048 байгаль хамгаалагчдыг гэнэтийн ослын даатгалд хамруулсан зэрэг бодит ажлыг дурдаж болно. Улсын хэмжээнд тусгай хамгаалалттай газрын 34 хамгаалалтын захиргаадад 826 албан хаагч ажиллаж байна. Эх орныхоо онгон дагшин байгалийг хамгаалан үр хойчдоо өвлүүлэн үлдээх хүрээнд хамгаалалтад авах газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментийг сайжруулах, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, зарим бүс нутгийг аялал жуулчлалын чиглэлээр бүсчлэн хөгжүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөсөн юм.
Байгаль хамгааллын итгэлцлийн сан ажиллана
Мөн байгалийн нөөц ашигласны төлбөрийг эргээд байгаль хамгаалалдаа зарцуулахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд Байгаль хамгааллын итгэлцлийн сан ажиллаж байна.
Монгол Улсын хэмжээнд 108 эмэгтэй байгаль хамгаалагч ажиллаж байна
Түүнчлэн Монгол Улсад 1000 байгаль хамгаалагч ажилладгийн 108 нь эмэгтэй байгаль хамгаалагчид байдаг. Тэдний нийгмийн байдлыг сайжруулах, хууль эрхзүй орчныг бүрдүүлэх, техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх тал дээр төрийн зүгээс ихэд анхааран ажиллаж байна.
Ирээдүй хойчдоо онгон дагшин байгалийг хэвээр үлдээх нь байгаль хамгаалагч бидний ажлын том хувь нэмэр
Өвлийн -42 хэмээс, зуны +42 хэмд ажилладаг хүмүүс бол яах аргагүй байгаль хамгаалагчид. Олон нийтийг байгаль хамгаалалд чиглүүлэх, уриалах, биологийн олон янз байдлын мэдээллийн санг бүрдүүлэх, ирээдүй хойчдоо онгон дагшин байгалийг хэвээр үлдээх нь байгаль хамгаалагч бидний ажлын том хувь нэмэр юм гэлээ.
0 cэтгэгдэлтэй