Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард улсын хамтарсан “Монгол-Хятадын Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх төв” байгуулах ажлын хүрээнд бэлтгэл ажлыг хангах суурь судалгааны ажил гүйцэтгэх хамтарсан судалгааны баг ажиллаж эхэлсэн.
БНХАУ-аас 14 хүний бүрэлдэхүүнтэй судлаачдын баг 6 дугаар сарын 26-аас 7 дугаар сарын 10-ны өдрүүдэд Монгол улсад ажиллаж байгаа ба БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний зөвлөх, Ойн академийн Экологийг хамгаалах, нөхөн сэргээх хүрээлэнгийн Ахлах судлаач Лу Ци, БНХАУ-ын ОУ-ын зөвлөх корпорацыг төлөөлөн Дэд профессор Жан Хаой И, БНХАУ-ын Ойн академийн профессор Ю Бао нарын эрдэмтэн судлаачид ЗГХА Ойн газарт зочиллоо.
”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНХАУ-ын Ой, бэлчээрийн газар хооронд байгуулсан “Гангийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цөлжилтийг сааруулах, бэлчээрийг нөхөн сэргээх” тухай хамтын ажиллагааг эрчимжүүлэх, “Монгол Хятадын Цөлжилтийг Сааруулах Хамтын Ажиллагааны Төв”-ийг байгуулах бэлтгэл ажлыг хангах, хамтарсан судалгааны багийг байгуулах, суурин ажиллах төлөөлөгч томилох, Монгол-Хятадын хамтын ажиллагааны төвийн байршил, цөлжилтийн судалгааны мониторинг цэг байгуулах газруудыг сонгох зэрэг асуудлыг хөндлөө.Хоёр Улсын хил орчим цөлжилт, шороон шуурга ихээр үүсэж байгаа ба үүнийг таслан зогсоох, туршилтын талбар болон төгөл байгуулах ажлыг эрчимжүүлж, богино хугацаанд үр дүнд хүргэхээр хоёр тал хамтран ажиллах юм.
Post Views: 666
0 cэтгэгдэлтэй