Монгол Улс-Европын холбооны Ойн түншлэлийн хүрээнд мөн түүнчлэн Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Словени Улсад айлчилсан айлчлалын мөрөөр ЗГХА Ойн газар, Словени Улсын ойн алба болон Ойн хүрээлэнтэй хамтран ажиллаж байна.
Словени улсын Бээжин хотноо байрлах Элчин сайдын яамны атташе Нина Пежич, Словени ойн хүрээлэнгийн захирал Доктор Найк Кранж нар Ойн газрын дарга Б.Оюунсанаатай уулзаж, Монгол улсад ажиллах ажлын зорилго, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
Хамтын ажиллагааны хүрээнд Словени ойн хүрээлэн, Ойн газар, “Монголын ой, модны салбарын нэгдсэн холбоо” ТББ, Хөдөө аж ахуйн их сургуультай хамран “МОНГОЛ ОРНЫ ОЙН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛД ОРУУЛАХ ХУВЬ НЭМЭР” Ой, тогтвортой байдал, эмэгтэйчүүд сэдэвт сургалт семинар зохион байгуулах юм.
Цаашлаад хоёр улс ойн салбарт тогтвортой урт хугацааны хамтын ажиллагаа өрнүүлэх, төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар хэлэлцэж туршлага солилцов.
0 cэтгэгдэлтэй