“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээр хүрсэн үр дүнгийн талаар цувралаар хүргэж байна.
Ойн газрын дарга Б.Оюунсанаа: ”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхлээд хоёр дахь жилдээ орлоо. Энэ хүрээнд доройтсон ойг нөхөн сэргээх, цөлжилтийн эсрэг хамгаалалтын зурвас байгуулах, хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх гэсэн үндсэн зорилтуудаас салбарлаад олон чиглэлд анхаарч ажиллалаа.
Хөдөлгөөн анх эхлэх үед бид амаргүй цаг үед 7-8 сая тарьц, суулгацын нөөцтэй байсан бол өнөөдөр энэ тоо 60 саяд хүрсэн. Энэ бол маш том амжилт. Ирэх жил тарьц, суулгацын тоо 100 саяд хүрэх тооцоотой байна.
Хоёр жилийн хугацаанд тарьц, суулгацын хэмжээ 60 саяд хүрсэн. Энэ бол том амжилт.
0 cэтгэгдэлтэй