“Нэг сум нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаа энэ сарын 13-15 өдрүүдэд болно

newslifemn 2023-10-10

Төв аймаг жил бүр бүх сумдынхаа брэнд бүтээгдэхүүнийг танилцуулсан үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг. Энэ жилийн “Нэг сум нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаа 2023 оны 10 дугаар сарын 13-15 өдрүүдэд Зуунмод сум Өв соёлын өргөө цогцолборт болох юм байна.
Үзэсгэлэн худалдаанд Төв аймгийн 27 сумын нэрийн хуудас болсон шинэ сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, шинэ ургацын хүнсний ногоо, аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнүүд худалдаалагдах бөгөөд хэрэглэгч та нэмүү өртөг шингэсэн дундын шат дамжлагагүйгээр үйлдвэрлэл эрхлэгчдийн гар дээрээс шууд худалдан авалт хийх боломжтой юм.
Эрхэм та бүхнийг тус үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.