Сэлбэ голын усны чанарт хяналт хийхээр 2023 оны аравдугаар сарын 16-ны өдөр ажиллаж Сэлбэ голын эхэнд СБД-ийн 19-р хороо 48.112399/106.924672 цэгт байрлах Хаус хотхоны хашаан дотор урсах байгаа бохирдсон байж болзошгүй гэсэн 3 цэгээс, тус байршилаас доош 12.9 км зайд байрлах Шадивлангийн гүүрний доороос хими болон нян судлалын сорьц авч шинжилж үзлээ.
Үүнд:
- Сорьцийн дугаар 1621 хаус хотхоны эхэн хэсэгт урсаж байгаа Сэлбэ гол:
Сорьцийг химийн 17 үзүүлэлт, бичил амь судлалын 5 үзүүлэлтээр тус бүр шинжлэв. Шинжилгээний дүнг УСАН ОРЧНЫ ЧАНАРЫН ҮЗҮҮЛЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА MNS 4586:98 стандарттай харьцуулахад Химийн хэрэгцээт хүчилтөрөгч 506.1мг/л зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 168.7 дахин хэтэрсэн, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 194.65мг/л зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 19.4 дахин хэтэрсэн, төмрийн Fe3+ агууламж УНДНЫ УСНЫ ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА, ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДАЛ MNS 0900:2018 стандарт шаардлагаас 2 дахин хэтэрсэн усны бохирдол хэт өндөр байна.
- Сорьцийн дугаар 1620 хаус хотхон дотор урсаж байгаа Сэлбэ гол:
Сорьцийг химийн 17 үзүүлэлт, бичил амь судлалын 5 үзүүлэлтээр тус бүр шинжлэв. Шинжилгээний дүнг УСАН ОРЧНЫ ЧАНАРЫН ҮЗҮҮЛЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА MNS 4586:98 стандарттай харьцуулахад Химийн хэрэгцээт хүчилтөрөгч 511.2мг/л зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 170.4 дахин хэтэрсэн, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 196.61мг/л зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 19.6 дахин хэтэрсэн, Халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн нян /Ecoli/ болон Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян /Salmonella, Shigella/ хоёр төрлийн нян Илэрсэн, төмрийн Fe3+ агууламж УНДНЫ УСНЫ ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА, ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДАЛ MNS 0900:2018 стандарт шаардлагаас 2 дахин хэтэрсэн усны бохирдол хэт өндөр байна.
- Сорьцийн дугаар 1618 Шадивлангийн гүүр- Сэлбэ гол:
Сорьцийг химийн 17 үзүүлэлт, бичил амь судлалын 5 үзүүлэлтээр тус бүр шинжлэв. Шинжилгээний дүнг УСАН ОРЧНЫ ЧАНАРЫН ҮЗҮҮЛЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА MNS 4586:98 стандарттай харьцуулахад Химийн хэрэгцээт хүчилтөрөгч 614.4мг/л зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 207 дахин хэтэрсэн , Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 236,3мг/л зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 23 дахин хэтэрсэн, Халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн нян /Ecoli/ болон Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян /Salmonella, Shigella/ хоёр төрлийн нян Илэрсэн, төмрийн Fe3+ агууламж УНДНЫ УСНЫ ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА, ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДАЛ MNS 0900:2018 стандарт шаардлагаас 2 дахин хэтэрсэн. Усны бохирдол хэт өндөр байна.
Шинжилгээний үр дүнг нэгтгэн дүгнэвэл:
Усны бичил амь судлалын шинжилгээгээр Сэлбэ голын эхэнд болон урсац дундын хэсгээс нянгийн бохирдол Халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн нян /Ecoli/ болон Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян /Salmonella, Shigella/ хоёр төрлийн нян илэрч байгаа нь голын усны орчин хүн, амьтны ахуйн бохирдол их байгааг харуулж байгаа тул халдварт өвчин үүсэхээс сэргийлж бохирдсон хөрс, орчныг ариутган халдваргүйжүүлэлт хэрэглэн ариутгал хийх шаардлагатай.
Химийн шинжилгээний үр дүнгээр Химийн хэрэгцээт хүчилтөрөгч болон биологийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ УСНЫ СТАНДАРТААС хэтэрсэн төдийгүй Хүрээлэн буй орчин. Хаягдал ус MNS 4943:2015 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 10 дахин өндөр үзүүлэлттэй байгаа нь органик бохирдуулагчдын агууламж өндөр байгааг харуулж байгаа бөгөөд органик бохирдуулагчид нь төрөл бүрийн нян, ялангуяа халдварт өвчний нян үүсэх нөхцлийг бүрдүүлдэг аюултай юм.
Иймд гол горхины бохирдлыг цаашид нарийвчлан судлах, бохирдлын үе, хамаарлыг илүү дэлгэрэнгүй судалж бохирдлыг бууруулах арга хэмжээг авч ‘’Усны тухай хууль’’ болон ‘’Усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатай.
Эх сурвалж БОАЖЯ, Усны газар
0 cэтгэгдэлтэй