Япон улсын Вакаяамагийн их сургуультай аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллана

newslifemn 2023-09-18

Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд БОАЖЯ-наас  хүний нөөц бүрдүүлэх ажлуудыг хийж байгаа. Тиймээс салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах чиглэлээр Япон Улсын Вакаяамагийн их сургуультай хамтран ажиллахаар Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ, Япон Улсын Вакаяамагийн их сургуулийн ерөнхийлөгч, профессор Мотояама Мицүги (Motoyama Mitsugi. Ph.D), Сансарын бодлогын асуудал хариуцсан үндэсний зөвлөлийн ахлах зөвлөх, профессор Хироаки Акияама (Hiroaki Akiyama. Ph.Dr.Sci) болон албан бусад төлөөлөлтэй уулзлаа.
Энэ үеэр агаарын бөмбөлөг, сансрын боловсролыг олгоход хамгийн тохиромжтой орон тул энэ чиглэлээр хамтран ажиллах, хиймэл дагуул ашиглан байгалийн нөөцийн судалгаа хийх зэрэгт хамтран ажиллах боломжтойг онцлов.
Мөн Монгол, Япон улсын судлаачид хамтран бага зардлаар 100 орчим хиймэл дагуул бүтээх сонирхолтой байгаа. Энэ хүрээнд болон хамтран ажиллах бусад чиглэлээр сансар судлалыг сонирхогч залуус, Mars-V төслийн баг, ШУТИС-тай хамтын ажиллагаа өргөжүүлж байгааг танилцууллаа.