Байгаль орчны салбарын хяналтын газар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт ойн дагалт баялаг, хуш модны самар түүж бэлтгэх, боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд түвшин тогтоох үзлэгийг хийсэн байна.
Түвшин тогтоох үзлэгт 49 аж ахуйн нэгж хамрагдахаас 25 аж ахуйн нэгж хамрагдаж, 16 ААН нь үзлэгт тэнцсэн байна.
Мөн үзлэгийн босго оноонд хүрээгүй болон үйл ажиллагаа явуулдаг ч үзлэгт хамрагдаагүй 17 ААН-ийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, тогтсон үйл ажиллагаа явуулдаггүй, үйлдвэрийн байр, тоног төхөөрөмжгүй, өмнөх шалгалтаар зөрчилтэй байсан зэрэг шалтгааныг үндэслэн 16 ААН-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг ажлын хэсгээс гаргаж байна.
БОАЖ-ын сайдын тушаалаар “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ыг баталсан. Журмын 5.7-д “Хуш модны самрыг 10 дугаар сарын 20-оос дараа оны 2 дугаар сарын 01-ний хооронд бэлтгэнэ” гэж заасны дагуу самар бэлтгэх хугацааг баримталж ажиллахыг иргэд, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагуудад анхааруулж байна.
Хэрэв хориглосон хугацаанд ойн дагалт баялаг бэлтгэсэн бол зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж шийтгэл оногдуулахаар зөрчлийн тухай хуулиар хуульчилсан.
0 cэтгэгдэлтэй