Х.Нямбаатар: Монгол Улсын эдийн засагт гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт нэн чухал

newslifemn 2023-06-12

Монгол Улс ураны үйлдвэртэй болсноор эхний жилд 750 тонн, цаашлаад хүчин чадлыг үе шаттай нэмж таван жилийн дараа жилд 2,500 тонн нунтаг олборлох төлөвлөгөөтэйгээр Ураны үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа юм байна. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээлсэн.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр манай улсад хэрэгжээд 26 жил болж байгаа Франц улсын “Орано” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийг өнгөрөгч сард байгуулсан.

Засгийн газраас хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа харилцан ашигтай байх зарчмыг баримталж байгаа. Энэ төсөл бол манай улсад орж ирэх хөрөнгө оруулалтын хамгийн том жишээ.

Энэ төсөл хэрэгжиж эхэлснээр 1600 орчим хүн байнгын ажлын байртай болно. Мөн Монгол Улсад шинэ технологийг нутагшуулах, бусад салбарт техникийн хөрөнгө оруулалт хийнэ гээд олон ашигтэй тал байгаа юм.

Ураны ордын хөрөнгө оруулалт хийгдэж, үйлдвэр ашиглалтад орсноор эхний жилд 750 тонн, цаашлаад хүчин чадлыг үе шаттай нэмж, таван жилийн дараа жилд 2,500 тонн нунтаг олборлох төлөвлөгөөтэй байгаа. Ураны үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа бөгөөд Монгол Улсын эдийн засаг, цаашлаад бүс нутгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна. Хаягдлыг импортлогч орнууд бүрэн хариуцах юм.

Монгол Улсын эдийн засагт гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт нэн чухал. Тус хөрөнгө оруулалт нь талуудад харилцан ашигтай, шударга, хууль тогтоомжийн хүрээнд байх ёстой” гэв.