Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын мэргэжлийг олон нийтэд таниулах, ач холбогдлыг сурталчлах зорилготой “Ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийг БОАЖЯ-наас зохион байгуулж байгаа юм
Энэ үеэр БОАЖЯ болон харьяа газруудад ажлын байр санал болгох юм. Одоогийн байдлаар 76 сул орон тоо таныг хүлээж байна. Мөн Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох, Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтын тухай мэдээллийг биечлэн болон цахимаар авах боломжийг танилцуулж байна.
Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулан, төрийн албаны нэр хүндийг өргөж, мэдлэг чадвараараа эх орныхоо хөгжилд зориулах хүсэл сонирхолтой хэн бүхэнд нээлттэй юм.
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ энэхүү арга хэмжээнд оролцож төрийн алба нээлттэй, шударга, ард иргэдэд хүрч ажиллаж байх ёстойг онцоллоо.
Ажлын байрны нээлттэй өдөрлөгт их, дээд сургуулийн байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутан залуус, төрийн албаны сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бодлого, үйл ажиллагаатай танилцан идэвхтэй хамрагдлаа.
0 cэтгэгдэлтэй