Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон БНСУ-ын Байгаль орчны яам хоорондын Бодлогын зөвлөлдөх 2 дугаар уулзалтыг 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр цахимаар зохион байгууллаа. Бодлогын зөвлөлдөх анхдугаар уулзалтыг 2019 онд зохион байгуулж байсан.
Уулзалтаар талууд байгаль орчны салбарт хэрэгжүүлж буй бодлогын талаар танилцуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжит чиглэлүүдийн тухай санал солилцлоо.
Мөн талууд байгаль орчны салбарт хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн явцыг хэлэлцэн дүгнээд цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар тохиролцов.
0 cэтгэгдэлтэй