Тусгай хамгаалалттай газарт газар ашиглагч нарын мэдээллийг https://shilen.gov.mn/ministry/18 холболоо.
БОАЖЯ-наас олгодог 18-н тусгай зөвшөөрөл дээрх 1729 аж ахуйн нэгжийн мэдээллийг бүрэн байршуулж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оныг “Авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай” 49 дүгээр тогтоолд заасан “Шил ажиллагаа”-ны хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран Байгаль орчин, аялал жуулчлалын яам өнгөрсөн 7 хоногт дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Улсын хэмжээнд нийт 36 тусгай хамгаалалттай газар нутаг байдгаас 17 тусгай хамгаалалттай газар нутагт газар олголт хийсэн байна. Үүнээс эхний ээлжинд Богдхан уулын дархан цаазат газар (2973га) болон Хөвсгөлийн байгалийн цогцолборын (501га) газар нийт тусгай хамгаалалттай 3474 га газрын мэдээлэл ил болсон. Газар ашиглагчаар авч үзвэл 1071 иргэнд 299 га, 887 байгууллагад 3175 га олгосон байна.
0 cэтгэгдэлтэй