Байгаль орчин аялал жуулчлалын хүрээлэн буй орчны боловсрол сургалтын албаны дарга Б. Буяннэмэх: БОАЖЯ-ны харъяа Цаг уур орчны шинжилгээний газраас Улаанбаатар хот болон орон нутгийн хөрсний бохирдол болоод хүнд металлын хор бохирдлын хяналт шинжилгээ мониторингийн ажлыг зохион байгуулж хийдэг. Улсын хэмжээнд 496 цэгт хөрсний бохирдлыг шинжилдэг. Хөрсний бохирдол гол онцлох газруудад зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс маш их гарсан байна. Нийт дээжийн 88 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрсэн байгаа юм. Тэрдундаа нийслэлийн худалдааны төвүүдийн орчимд аммонийн шивтэр бохирдол их гарсан.
Урт хугацаанд хэрэгжих “Алсын хараа-2050 ” хөгжлийн бодлогод байгаль орчныг хамгаалах, тэрдундаа хөрсний бохирдлыг бууруулах зорилтуудад агаар, ус, хөрс, дуу чимээний бохирдлыг багасгаж цэвэр ногоон байгууламж бүхий орчинтой болно гэж заасан байдаг. Мөн Монголд зочлох жил аяны хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт байгаль түүх соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ, улс хооронд, орон нутгийн авто зам дагуу 200 км тутамд үйлчилгээний цогцолбор, 100 км тутамд амрах талбай байгуулах, жуулчид голлон зочлох байгаль, түүх, өв соёл бүхий газруудад ариун цэврийн газар, авто зогсоол бүхий отоглох цэгүүдийг байгуулна. Гэр хорооллын жорлонг үе шаттайгаар стандартын шаардлагад нийцүүлнэ. Аялал жуулчлалын бааз болон худалдаа үйлчилгээний байгууллагуудын ариун цэврийн байгууламжийг стандартын шаардлага хангуулна зэрэг ажлыг тусгасан. Хот суурин газарт гэр хороололд нянгийн бохирдол их байна. Тухайлбал, нийслэлд 200.000 гаруй нүхэн жорлон байна.
Тиймээс 2022 онд 2000 эко жорлон суулгасан. Нийт 14000 өрхийн жорлонг эко болгох арга хэмжээ тусгагдсан байгаа. Нүхэн жорлонг ашиглалтаас гарахын тулд үе шаттайгаар сайжруулах мөн цаашлаад хөрсний бохирдлыг бууруулахтай холбоотой хог хаягдлыг цэвэрлэх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, нийтийн ариун цэврийн байгууламжийг тоог нэмэх, сум орон нутгуудын удирдлагууд нийтийн жорлонг нээлттэй байлгах гээд гурван албан даалгаврыг БОАЖЯ-аас гаргаж улсын хэмжээнд хэрэгжилтийг нь хангуулаад явж байна.
Хөрсний бохирдлыг бууруулах зорилготой хоёр хувийн хүүтэй “Ногоон зээл” хөтөлбөрийг 2019 оноос хэрэгжүүлж байна. Өнгөрсөн 2022 онд БОАЖ-ын сайдаас 1.7 тэрбумыг гаргаж иргэнд 12 бүтээгдэхүүн түүн дотроо бага оврын цэвэрлэх байгууламж нүхэн жорлон орсон байгаа. Түүнчлэн аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдэд 22 нэр төрлийн “Ногоон зээл” авах боломжтой бүтээгдхүүний жагсаалт гаргасан.
0 cэтгэгдэлтэй