Сүүлийн жилүүдэд хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл маш их гарч байгаа. Тиймээс УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Б.Баярсайхан нарын гишүүд хүүхдийн хүчирхийллийн эсрэг шүгэл үлээх санаачлага эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тус төслийг Баянзүрх дүүргээс хэрэгжүүлж эхлэх гэж байгаа юм байна.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, төсөв санхүүжилт гаргасан ч хүчирхийлэлийн тоо буурахгүй байна.
Хүүхдийг хамгаалах байгууллагууд хүүхдийг хүчирхийлэлд өртсөн болон осолд орсон хойно нь мэддэг биш гарахаас нь өмнө мэддэг баймаар байна гэсэн санал илэрхийлсэн. Хүүхэд 108 утас руу залгаж хамгаалуулах боломжгүй үе ч байна. Тиймээс энгийн болон бусад төрлийн шүгэл биедээ авч явдаг байхаар санаачилж байгаа юм.
Шүглийг дэлхий нийтэд ашигладаг олон жишээ бий. Хүүхдүүд айсан үедээ тусламж дуудаж чаддагүй. Тиймээс хамгийн эхэнд тусламж дуудах нь чухал. Бид хүүхэд хөгжлийн талаар ярьдаг болохоос хүүхэд хамгааллын асуудлыг орхигдуулсан байна” гэлээ.
Шүглийн дуугаар дамжуулан тусламж шаардлагатай хүүхдийг хамгаалах, хэрэглээг нэвтрүүлэхэд хүн нэг бүрийн оролцоо чухал байна.
0 cэтгэгдэлтэй