Өнгөрсөн шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн, Бүрэнтогтох, Баянзүрх сумын нутгаар өчигдөр бороо оржээ. Энэ оны анхны бороо орсон талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн юм.
Гэхдээ өнөөдөр Завхан, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн зүүн болон хойд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуургатай.
Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байгаа юм. Тиймээс онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг мөн зөвлөсөн.
0 cэтгэгдэлтэй