“Тойрмоо тоглоод аялцгаая” цахим шагайн харваан ялагчид тодорч, шагналаа гардан авлаа

newslifemn 2023-03-4

Монголын уламжлалт үндэсний тоглоом бол шагайн наадгай юм. Түүхийн баримтад их хаадын үед цэргүүдээ хараа хурц, хурд хүчтэй байлгах үүднээс малын шагайгаар харвуулан бэлтгэдэг байсан гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Шагайн харваа нь багаар тоглодог спорт тоглоомын нэг төрөл юм. Шагайчид тойргоор тоглодог учраас шагайн наадмыг “Тойром” гэж нэрийдсэн байна. Скай хайпермаркет ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол соёл урлагийг дэмжин ажилласаар ирсэн бөгөөд харин энэ удаа Монголын уламжлалт тоглоомыг цахим хэлбэр лүү шилжүүлснээрээ онцлогтой. 

“Тойрмоо тоглоод аялцгаая” цахим шагайн харваанд нийт 5000 гаруй тоглогчид буюу 1200 гаруй баг оролцлоо. Ялагчид болсон дараах багуудад шагналыг гардууллаа.

  • Apple баг – Филиппин улсын Манила аялах эрхийн бичиг 
  • Gerel баг – Iphone 14 гар утас
  • No pain баг- 500,000 төгрөгийн худалдан авалтын эрхийн бичиг 
  • Seke баг- 300,000 төгрөгийн худалдан авалтын эрхийн бичиг 

Монголын Уран Зургийн Галерей The National Art Gallery Of Mongolia алтан сан хөмрөгт хадгалагдаж буй Урчуудын эвлэлийн шагналт зураач Ё.Жигжиддулам ‘Шагайн тойром’ бүтээлийг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр ашиглажээ.