• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
NewsLife.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Орон нутаг
No Result
View All Result
NewsLife.mn
Зөрчил гаргасан хэвийн боовны үйлдвэрлэл эрхлэгчдэд албан шаардлага хүргүүллээ

Зөрчил гаргасан хэвийн боовны үйлдвэрлэл эрхлэгчдэд албан шаардлага хүргүүллээ

02/08/2023
: Нийгэм
671
VIEWS
ХуваалцахЖиргэх

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэвийн боовны үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтыг энэ оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 2 дугаар сарын 6-ны өдрүүдэд “Бэлх”, “Бүрэн плаза”, “Бүрд”, “Их тойруу”, Барс-1, Бөмбөгөр зэрэг худалдааны төв болон “Монголын Бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийд”-ийн “Гандан”, “Гандангийн ширхэнцэг” хэвийн боовны дэлгүүр зэрэг аж ахуй эрхлэгчдийг хамруулан явууллаа.

Хяналт шалгалтаар “Парис бэйкэри”, “Өгөөмж архад”, “Амдэ”, “Сигнал”, “Алтайн илч” ХХК болон “Ширхэнцэг” хэвийн боов үйлдвэрлэгч иргэн нь өөрийн бүтээгдэхүүний хаяг шошгод Оюуны өмчийн газраас барааны тэмдгийн гэрчилгээг авсан Гандантэгчэнлин хийд шашны байгууллагын “Гандангийн”, “Гандангийн шар тостой” гэх нэршлийг ашиглан зах, худалдааны төвүүдээр худалдаалж байсан, мөн үйлдвэрлэл эрхлэгчид нь худалдаалж буй хэвийн боовны хаяг шошгод бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн хугацаа, орц найрлага болон үйлдвэрлэгчийн хаяг байршлын талаарх мэдээллийг байршуулаагүй зэрэг зөрчил илэрлээ.

Иймд хэвийн боовны үйлдвэрлэл эрхлэгчдэд зөрчлийг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн 2023 оны 06 дугаартай хугацаатай “Албан шаардлага”-ыг хүргүүллээ. Албан шаардлагын хүрээнд дээрх нэршлийг хэвийн боовны сав баглаа боодлын шошгод ашиглахгүй байх, уг нэршил орсон сурталчилгааны самбаруудыг буулгах, нэршлийг дуу, дүрсний бичлэг зэрэг аливаа хэлбэрээр ашигласан сурталчилгаа явуулахгүй байх, “Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошголтод тавигдах шаардлага” MNS664852016 стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах бөгөөд зөрчлөө арилгасан талаар хариу ирүүлэхийг даалгажээ.

Эх сурвалж: ШӨХТГ

ShareTweet
Өмнөх

Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас Турк улс руу хөлгийн жолоо заллаа

Дараагийнх

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд “МИАТ“-аар 50-90 хувь, төмөр замаар 60 хувийн хөнгөлөлттэй зорчино

Төстэй нийтлэлүүд

Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулна

Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулна

03/24/2023
51 байршилд  гоёлын ургамал, чимэглэлийн  бут сөөгийг тарьж, долоон байршилд  цэцэгт байгууламж хийнэ

51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөгийг тарьж, долоон байршилд цэцэгт байгууламж хийнэ

03/24/2023
Сонгинохайрхан дүүрэгт   “23 дугаар нэгж хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлнэ

Сонгинохайрхан дүүрэгт “23 дугаар нэгж хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлнэ

03/23/2023
Нохой, муур  устгах ажлын нэгж тарифыг 24,000 төгрөг болгон шинэчлэхээр танилцуулав

Нохой, муур устгах ажлын нэгж тарифыг 24,000 төгрөг болгон шинэчлэхээр танилцуулав

03/23/2023
Үер борооны усны байгууламж болон бусад бүлгийн 14 стандартын төслийг хэлэлцэнэ

Үер борооны усны байгууламж болон бусад бүлгийн 14 стандартын төслийг хэлэлцэнэ

03/23/2023
“Тусгай замын их багтаамжийн автобус төсөл”, “Сэлбэ сэргэлт төсөл”-ийн ажлыг 2023 онд багтаан эхлүүлнэ

“Тусгай замын их багтаамжийн автобус төсөл”, “Сэлбэ сэргэлт төсөл”-ийн ажлыг 2023 онд багтаан эхлүүлнэ

03/22/2023

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Шинээр

Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулна

51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөгийг тарьж, долоон байршилд цэцэгт байгууламж хийнэ

Л.Оюун-Эрдэнэ: Залуу Ерөнхий сайдын хувьд шинэ үе, шинэ мянганы залуучууддаа гүүр нь байх болно

Сонгинохайрхан дүүрэгт “23 дугаар нэгж хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлнэ

Нохой, муур устгах ажлын нэгж тарифыг 24,000 төгрөг болгон шинэчлэхээр танилцуулав

Үер борооны усны байгууламж болон бусад бүлгийн 14 стандартын төслийг хэлэлцэнэ

Шинээр

  • Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулна
  • 51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөгийг тарьж, долоон байршилд цэцэгт байгууламж хийнэ
  • Л.Оюун-Эрдэнэ: Залуу Ерөнхий сайдын хувьд шинэ үе, шинэ мянганы залуучууддаа гүүр нь байх болно

Төрөл

  • Байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • нийгэм
  • Нэг хот-Нэг стандарт
  • Орон нутаг
  • Сонин хачин
  • Технологи
  • түүхийн жимээр
  • Улс төр
  • Урлаг спорт
  • хотын амьдрал
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд

Танд хэрэгтэй

Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулна

Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулна

03/24/2023
51 байршилд  гоёлын ургамал, чимэглэлийн  бут сөөгийг тарьж, долоон байршилд  цэцэгт байгууламж хийнэ

51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөгийг тарьж, долоон байршилд цэцэгт байгууламж хийнэ

03/24/2023
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах

© 2019 NewsLife.mn

No Result
View All Result
  • Home
  • Хүүхэд хамгаалал
  • Байгаль орчин
  • Улс төр
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Урлаг спорт
  • Эдийн засаг
  • Технологи
  • Боловсрол

© 2019 NewsLife.mn