“Барилгын өдөр тутмын ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл” болон “Ил, далд ажлын акт”-ыг шинэчлэн боловсруулах хэлэлцүүлэг боллоо

newslifemn 2026-10-26

​Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-аас санаачлан барилгын салбарын баримт бичгийн стандартыг сайжруулах ажлын хүрээнд “Барилгын өдөр тутмын ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл” болон “Ил, далд ажлын акт”-ыг шинэчлэн боловсруулах нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр /2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр/ 10:00 цагт амжилттай зохион байгуулагдлаа.
​Уг хэлэлцүүлэгт салбарын инженер, техникийн ажилтнууд болон мэргэжилтнүүд өргөнөөр оролцлоо.
​Энэхүү арга хэмжээ нь барилга угсралтын ажлын чанар, хяналтыг сайжруулах зорилгоор өдөр тутмын гүйцэтгэлийн тэмдэглэл болон ил, далд ажлын актыг практик шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулах, мөн салбарын инженер, техникийн ажилтнуудын бодит туршлага дээр үндэслэсэн санал, зөвлөмжийг тусган баримт бичгийн төслийг чанаржуулахад чиглэгдсэн юм.
​Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид төсөлтэй холбоотой саналаа идэвхтэй илэрхийлсэн бөгөөд эдгээр саналуудыг нэгтгэн баримт бичгийн эцсийн хувилбарт тусгахаар ажиллаж байна.